Германы эдийн засаг харьцангуй тогтвортой байна

Мэдээ

Евро бүсийн хамгийн том эдийн засаг Германы аж үйлдвэрийн гарцын өсөлт зургадугаар сард шинжээчдийн таамгаас давж, 0.8 хувьд хүрсэн байна. Харин жилийн өмнөхтэй харьцуулахад 0.5 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн гарцыг задлаад харвал тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэл 3.5 хувь, харин үйлдвэрийн бүтээмж 1.5 хувиар өссөн ч барилга, эрчим хүчний салбарын үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй гарчээ. Хэдийгээр Евро бүсийн эдийн засагт Их Британитай холбоотой олон асуудал тулгараад байгаа ч Германы эдийн засаг харьцангуй тогтвортой байгааг энэхүү үзүүлэлт харууллаа гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ үйлдвэрлэлийн захиалга бага зэрэг буурч байгаа тул ирэх саруудад үйлдвэрлэлийн өсөлт тогтонги байх төлөвтэй гэж Германы Эдийн засгийн яамнаас мэдээлжээ.


САНАЛ БОЛГОХ