Гангийн үнэ сэргэсэн нь "Arcelor Mittal"-ийн ашиг өндөр гарахад нөлөөллөө

Мэдээ

Үйлдвэрлэлийн гол түүхий эдүүдийн нэг гангийн үнэ дахин сэргэснээр ган үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Arcelor Mittal” II улиралд 2014 оноос хойших хамгийн их улирлын ашигтай ажиллалаа. Люксембургт төвтэй тус компанийн нийт орлого жилийн дүнгээр 1.4 тэрбум ам.доллараас 1.77 тэрбум ам.доллар болж өссөн нь шинжээчдийн тооцоолж байснаас давсан аж. Хэдийгээр БНХАУ зах зээлд хямд ган нийлүүлж, бусад үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулж байсан ч тус улсын эдийн засаг тогтворжиж, эд материалын үнэ эргэн нэмэгдсэн нь ган үйлдвэрлэгчдийн ашиг өсөхөд нөлөөлжээ. Баасан гарагт Амстердамын хөрөнгийн биржид “Arcelor Mittal”-ийн хувьцаа 5.2 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 5.73 евро болсон байна.


САНАЛ БОЛГОХ