"Mavic Pro" шинэ загварын дроныг 999 ам.доллараар борлуулна
БНХАУ-ын дрон үйлдвэрлэгч "DJI" компани "Mavic Pro" хэмээх шинэ загварын дрон танилцууллаа. Өмнө нь тус компани дэлхийн хамгийн том дроныг танилцуулж байсан бол энэ удаад гол өрсөлдөгч "GoPro-ийн" шинэ бүтээлтэй өрсөлдөх бага оврын дрон танилцуулсан байна. "Mavic Pro" дрон нь ухаалаг гар утастай холбогдон зураг авч, "Full HD" бичлэгээр "Facebook Live", "Periscope" үйлчилгээг ашиглах шийдлээрээ бусдаас онцлогтой аж. Түүнчлэн агаарт 27 минутын турш нисэх боломжтой нь "GoPro"-ийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан "Karma" дроноос долоон минутаар илүү үзүүлэлт юм. Харин үнийн хувьд "Karma"-аас 100 ам.доллараар хямд буюу 999 ам.доллараар борлуулах юм байна.
"DJI" шинэ дроноо танилцуулсны дараа "GoPro"-ийн хувьцааны ханш 6.3 хувиар унажээ. Сонирхуулахад, дээрх хоёр компани дроны зах зээлийг 2024 он гэхэд 4.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэж тооцоолсон байна. Мөн компаниудын ойрын төлөвлөгөөнөөс харахад 100 ам.доллараас бага өртөгтэй арай хямд үнэтэй дрон үйлдвэрлэх зорилттой байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй