"Tesla Motors”-ийн “Model S P85D” 469 морины хүчин чадалтай байна гэж зарга мэдүүлжээ

Мэдээ

"Хөгжлийнхөө чухал үед тулж ирээд байна" гэж компанийн захирал нь онцолж байсан “Tesla Motors”-ийн эсрэг Норвегийн худалдан авагчид зарга мэдүүлсэн байна. Учир нь “Model S P85D” загварын автомашины хурд тус компанийн танилцуулж байсан шиг 700 морины хүчин чадалд хүрэхгүй дөнгөж 469 морины хүчин чадалтай байна гэж хэрэглэгчид үзсэн байна. Одоогоор нийт 126 хэрэглэгч шүүхэд зарга мэдүүлж, тус компаниас нөхөн төлбөр авах эсвэл автомашинд төлсөн мөнгөө буцаан авахыг хүссэн байна. Харин “Tesla Motors” компанийн зүгээс уг шаардлагын биелүүлэхээс татгалзжээ. Автомашины хурдны үзүүлэлт зохих шаардлагадаа нийцсэн гэж “Tesla Motors” мэдэгдээд “Model S P85D” загварыг Норвегид дахин худалдахгүй гэж мэдэгдлээ.

Харин түүний оронд “Model S”-ийн шинэ загвар болох 96 мянга 700 ам.долларын үнэтэй “P90D” загварыг худалдаалж эхэлжээ. “Tesla Motors”-ийн хувьд “Model S”-ийн хамгийн өндөр борлуулалттай улс нь Норвеги юм байна. Харин асуудал дагуулж буй “Model S P85D” загварыг тус улсад хоёр жилийн өмнөөс 72 мянга 700 ам.доллараар борлуулж эхэлсэн аж.



САНАЛ БОЛГОХ