“E-Class”-ийн борлуулалт огцом өсөв
“Mercedes Benz” компанийн өнгөрсөн долдугаар сард худалдаанд гаргасан “E-Class”-ийн борлуулалт огцом нэмэгдэж байна. Тодруулбал “E-Class-ийн” борлуулалт сүүлийн нэг жилд 14 хувиар унаад байсан бол шинэ загвар худалдаанд гарснаас хойш буюу сүүлийн гурван сарын хугацаанд эргэн 15 хувиар өсчээ. “Mercedes Benz”-ийн хувьд БНХАУ-ын “BAIC” групптэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд тус улс дахь борлуулалтаа наймдугаар сараас эхэлсэн нь борлуулалт өсөхөд голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл “Е-Class” БНХАУ-ын зах зээлд АНУ-ынхаас илүү борлуулагдаж байгаа юм. Ингэснээр зах зээлийн гол өрсөлдөгч болох “Audi A6L” болон “BMW Brilliance 5”-ийг борлуулалтаараа тэргүүлэх боломж бүрджээ. Харин “BMW Brilliance 5”-ийн хувьд БНХАУ-д 2017 оноос худалдаанд гарах төлөвтэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй