“Renault”-ийн “Zое” нэг удаагийн цэнэглэлтээр 400 км зам туулна

Мэдээ

“Renault” компани Парисын авто шоуны үеэр цахилгаан хөдөлгүүрт “Zое” автомашиныхаа шинэ хувилбарыг танилцууллаа. Шинэ загварын гол онцлог нь нэг удаагийн цэнэглэлтээр 400 километр зам туулах чадвартай болсон байна. Энэ нь бусад төрлийн цахилгаан автомашинтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Мөн энэ үеэр “Renault-Nissan” компанийн Гүйцэтгэх захирал Карлос Госн дизель хөдөлгүүртэй автомашины талаар баримтлах бодлогын талаар байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрбээр “Европын удирдлагууд “Volkswagen” компанийн хэргийн дараа дизель хөдөлгүүрт автомашинд тавих хяналтаа чангатгаж эхэлсэн. Үүнтэй холбоотой автомашин үйлдвэрлэгчид ч цахилгаан автомашин үйлдвэрлэхэд анхаарч байна.

Гэхдээ ихэнх хүмүүс цахилгаан автомашин худалдан авах хүсэлгүй байна. Учир нь дахин цэнэглэлт хийх боломж нь хязгаарлагдмал байгаагаас гадна хэт өндөр үнэтэй байна. Тиймээс бензин болон дизель хөдөлгүүрт автомашины хэрэглээ буурах болоогүй” гэж онцолжээ.



САНАЛ БОЛГОХ