Toyota Motor: Аюулгүйн дэрний доголдлын улмаас 5.8 сая автомашинаа эргүүлэн татна

Мэдээ

"Toyota Motor" компани аюулгүйн дэрний доголдлын улмаас 5.8 сая автомашинаа эргүүлэн татахаа мэдэгдлээ. Учир нь "Toyota"-ийн ханган нийлүүлэгч "Takata" компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр доголдсоны улмаас 16 хүний амь эрсэдсэн. Тиймээс компани цаашид учирч болох эрсдэлээс сэргийлэн 2000 он болон 2006, 2014 онуудад үйлдвэрлэсэн "Сorolla", "Vitz" автомашинуудаа буцаан татах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр "Takata"-ийн хувьд 2000 оноос хойш үйлдвэрлэсэн нийт 23.1 сая аюулгүйн дэрийг зах зээлээс эргүүлэн татах тооцоо гарч байна. Тус компанийн аюулгүйн дэрний дэлгэгдэх хугацаа болон орчны дулааны хэмд тогтворгүй байгаа нь асуудал дагуулж байна гэж Японы Авто замын аюулгүй байдлын үндэсний төв мэдээлсэн. "Takata" компани "Toyota"-аас гадна "Honda", "Volkswagen" мөн "General Motors"-д аюулгүйн дэр нийлүүдэг юм.



САНАЛ БОЛГОХ