Суурин компьютерийн нийлүүлэлт 3.9 хувиар буурчээ

Мэдээ

Суурин компьютерийн нийлүүлэлт III улиралд жилийн дүнгээр 3.9 хувиар буурчээ. Зах зээлийн судалгааны "IDC" байгууллагаас мэдээлснээр нийт нийлүүлсэн суурин компьютерийн тоо буурч, 68 сая ширхэгт хүрсэн байна. Хэрэглэгчид суурин компьютерийг сонгох хандлага буурсны улмаас зах зээл дөрвөн жил дараалан уналттай байгаа юм. Ялангуяа хөгжиж буй орны хэрэглэгчид ухаалаг гар утас, таблетийг өргөн хэрэглэдэг болсон учраас суурин компьютер зах зээлд нэвтрэх нь хүндрэлтэй байгааг томоохон үйлдвэрлэгчид онцолжээ. Хэдий тийм боловч "баярын улирал" эхэлж байгаа учраас борлуулалт сайжрах магадлалтай гэж шинжээчид мэдэгдлээ.

Тиймээс үйлдвэрлэгчдийн хувьд процессор болон үйлдлийн системийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Олон улсын хэмжээнд "Lenovo" компани суурин компьютерийн зах зээлд тэргүүлж байгаа бол түүний дараа "HP", "Dell" болон "Apple" компани бичигдэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ