Дэлхийн эрчим хүчний зах зээлд сэргээгдэх эх үүсвэр зонхилох нөлөөтэй байна

Мэдээ

Олон улсын хэмжээнд сэргээгдэх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах хүчин чадлын хэмжээ нүүрснийхийг давсан гэж "Олон улсын эрчим хүчний агентлаг" мэдээллээ. Агентлагийн тайланд онцолсноор 2015 онд эрчим хүчний хүчин чадлын өсөлтийн 50-иас дээш хувийг сэргээгдэх эх үүсвэр бүрдүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд дэлхий даяар өдөрт ойролцоогоор хагас сая нарны хавтан, БНХАУ-д гэхэд нэг цаг тутамд хоёр салхин турбин суурилуулжээ. Нар, салхи зэрэг сэргээгдэх үүсвэр нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй улс, орнуудын хүчин чармайлтад өндөр ач холбогдолтойд тооцогдож байна. Гэхдээ сэргээгдэх үүсвэр нь нар, салхинаас шууд хамааралтайгаас гадна нүүрстэй адил тогтмол буюу байнгын эрчим хүч гаргах боломжгүй. Гэхдээ дэлхийн эрчим хүчний зах зээлд сэргээгдэх эх үүсвэр зонхилох нөлөө үзүүлж эхэлснийг тус "Олон улсын эрчим хүчний агентлаг"-ийн Ерөнхий захирал Фатих Бирол онцолжээ.



САНАЛ БОЛГОХ