![](/uploads/949536da-fbe1-4975-8171-b2af1f3922d6.jpg)
"Нүүрсний экспортод нэг цонхны бодлого баримтлах шаардлагатай байна" гэв
Нүүрсний үнэ БНХАУ-ын зах зээлд сэргэж байгаа энэ үед дотоодын нүүрсний салбарын томоохон компаниуд болон бодлого тодорхойлогчдын уулзалт Өмнөговь аймагт боллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс оролцсон уулзалтын үеэр Таван Толгойн бүлэг ордод олборлолт явуулж байгаа компаниуд үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцлээ. "Нүүрсний экспортод нэг цонхны бодлого баримтлах шаардлага үүсээд байна" гэсэн байр суурийг “Energy Resources” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл илэрхийллээ. Үүнээс өмнө “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Дотоодын нүүрс олборлогчид нэгдсэн бодлогоор явах шаардлагатай” гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр ням гарагт болсон уулзалтад мөн оролцлоо.
Харин “Эрдэнэс Таван Толгой” компани 1600 км зайд орших боомтын бүх зардал нь шингэсэн үнийг уурхайн амны үнэтэй харьцуулах нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг хийсэн юм. Хэдий тийм боловч нүүрсний үнэ өсөж байгаа энэ үед Монголоос нүүрс авч байгаа БНХАУ-ын компаниуд өндөр ашиг хийж байгаа нь үнэн гэж танилцуулгынхаа үеэр онцоллоо. Тиймээс үнийн өсөлттэй энэ үед баруун Цанхид олборлолт явуулж, орлогоо нэмэгдүүлэх нь зүйтэй гэж “Эрдэнэс Таван Толгой” компани үзэж байна. Тус компани 20 сая дахь тонн нүүрсээ энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр экспортолсон гэдгээ мэдээллээ. 2017 он гараад нүүрсний үнэ 44-50 ам.доллар болж өсөх хандлагатай байна. Ингэснээр 2017 онд “Chalco”-ийн өрийг бүрэн дарах боломж үүснэ гэж “Эрдэнэс Таван Толгой” компани тооцоолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй