Монгол киноны тасалбар борлуулалт нэмэгдэх төлөвтэй байна

Мэдээ

Монгол киноны тасалбар борлуулалт ирэх есдүгээр сараас эрчимжих төлөвтэй байгаа талаар кино театрууд мэдээллээ. Энэ зун эдийн засгийн байдлаас шалтгаалан киноны тасалбар борлуулалт тааруу байсан талаар мөн дурдсан юм. Хэдий тийм боловч Монголын хамгийн анхны “IMAX” дэлгэцтэй кино театр долдугаар сард үүдээ нээгээд байна. Энэ он гарснаас хойш “Өргөө” болон “Тэнгис” кино театраар Монголын кино бүтээгчдийн 26 дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болжээ. Эдгээрээс “Хувьсал Продакшн”-ын дөрөв дэх уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" киноны тасалбар хамгийн их зарагдсан талаар “Өргөө кино” кино театр мэдээллээ.

2016 он гарснаас хойш үзэгчдийн хүртээл болсон Монгол кинонуудыг төрлөөр нь ангилбал дийлэнх нь уянгын драм чиглэлийн бүтээлүүд байна. Нийт нээлтээ хийсэн кинонуудын 10 нь уянгын драм төрлийнх байгаа бол инээдмийн долоон кино байсан аж. Харин адал явдалт хоёр кино нээлтээ хийснээс 620 сая төгрөгийн өртгөөр бүтсэн "Үргээлэг 2" кино үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татжээ.



САНАЛ БОЛГОХ