ОХУ-ын "Sibur" компанийн хувьцааг худалдан авахаар болжээ

Мэдээ

БНХАУ-ын "Silk Road Fund" буюу "Торгоны зам сан" болон Хятадын Хөгжлийн банк хамтран ОХУ-ын "Sibur" компанийн хувьцааг худалдан авахаар болжээ. Гурван талын удирдлагууд энэ талаар харилцан ойлголцлын санамж бичиг зурсан талаар "Prime" агентлаг мэдээлсэн. Зургадугаар сард ОХУ, БНХАУ-ын Эрчим хүчний хамтын ажиллагааны хороо уулзсан. Энэ үеэр Оросын тал газрын тос, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Sibur" компанийн 10 хувийг "Silk Road Fund", "CBD" болон "Sinopec" зэрэг стратегийн түншид зарахад дургүйцэхгүй гэж мэдэгдэж байжээ. 


ОХУ-ын Засгийн газар "Rosneft" компани дахь 19.5 хувийн эзэмшлээ энэ оны эцэс гэхэд зарж, төлбөрөө хүлээн авах тухай тогтоол гаргалаа. Хойд хөршийн Засгийн газрын тэргүүн, Шадар сайд Игорь Шуваловийн гарын үсэгтэй энэ тогтоолд "Rosneftegaz" компанид эзэмшиж буй хувийг зарах ажиллагааг 12 дугаар сарын 5 гэхэд эцэс болгоно гэж заажээ. ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 3.7 хувиас хэтрэх магадлал үүсээд байгаа энэ үед 2016 онд багтаж хувьчлалаас нэг их наяд рублийг төсвийн орлогод төвлөрүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

АНУ-ын үүрэн холбооны "AT&T" компани медиа гигант "Time Warner"-ийг худалдан авах 85 тэрбум ам.долларын хэлцэлдээ Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байна. Зөвшөөрөл авахад шаардлагатай яриа хэлцлүүд Вашингтон ДиСи-ээс гадна өрсөлдөгч компаниудын хурлын өрөөнд өнгөрнө гэж Bloomberg-ийн шинжээчид харж байгаа юм. Медиа контент түгээх салбарын өрсөлдөгч болон түншүүд харилцан ашигтай хэлцэл байгуулж чадвал өрсөлдөгчид нь "AT&T" компани "Time Warner"-ийг өөртөө нэгтгэхийг эсэргүүцэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж болно. Энэ нь мэдээж энэ оны хамгийн өндөр дүнтэй хэлцэл бодит байдал болж хэрэгжихэд дэм болох юм.



САНАЛ БОЛГОХ