“Bega Cheese” компани “Vegemite”-ийг өөрийн болголоо

Мэдээ

Шар айраг исгэхэд ашигладаг хөөлгөгч ашиглан хийдэг “Vegemite” талхны түрхлэг Австралийн урдаа барьдаг брэндүүдийн нэг бөгөөд энэхүү компанийн эзэмшил эргэн тус улсад шилжжээ. “Bega Cheese” компани хэд хэдэн хүнсний брэндийг 460 сая австрали доллар буюу 345 сая ам.доллараар худалдан авахаар болсон байна. Чеддар бяслагаараа алдартай дээрх компанийн худалдан авалтад “Vegemite”-аас гадна салатны амтлагч үйлдвэрлэгч “Zoosh”, шар айраг үйлдвэрлэгч “Bonox” компаниуд багтаж байгаа аж. Өмнө нь эдгээр брэндүүдийг АНУ-ын “Kraft”-ийн охин компани “Mondelez International” эзэмшиж байсан юм.

Ван Жианлин: "Hollywood"-д студи худалдан авахад бэлэн

БНХАУ-ын медиа салбарын хамгийн чингээлэг эрхэм Ван Жианлин "Hollywood-д студи худалдан авахад бэлэн" гээд Дональд Трампыг БНХАУ-ын АНУ-д хийж буй хөрөнгө оруулалтыг шүүмжлэхгүй байхыг хүсжээ. "Энэ нь аль аль талдаа ашиггүй" гэж “Dalian Wanda” группийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Ван Жианлин Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн байна. АНУ-ын Конгрессын 18 гишүүн хэвлэл, мэдээлэл болон бусад "зөөлөн хүчний" институтуудыг БНХАУ-ын компаниуд худалдан авч байгааг шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Hyatt: “Miraval”-ийг хоёр амралтын газрын хамт худалдан авсан

“Hyatt” зочид буудлын сүлжээ бизнес ангиллын үйлчилгээгээ амралтын үйлчилгээгээр өргөжүүлэхээр “Miraval” группийг хоёр амралтын газрын хамтаар 215 сая ам.доллараар худалдан авчээ. “Miraval” группийн Аризона мужийн Таскон дахь амралтын газрыг Опра Уйнфри болон бусад олны танил хүмүүс магтан ярьдаг байна. “Hyatt” ирэх жилүүдэд эдгээр хоёр амралтын газрыг хөгжүүлж, гурав дахь байршлыг нээхэд зориулж, 160 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.



САНАЛ БОЛГОХ