Солонгорсон долоо хоног

Кино
Супер баатруудын тухай кино гарсан даруйдаа BoxOffice-ийг тэргүүлэх болоод 10 гаруй жилийн нүүр үзлээ.

Үүнийг нотлох хамгийн сүүлд бүтээгдсэн кино бол нэрт жүжигчин Бенедикт Кумбербаачийн гол дүрд нь тоглосон “Doctor Strange”. Тус кино өнөөдөр Box office-ийг тэргүүлж, энэ төрлийн кинонууд дундаас Dark Knight цувралын дараа бичигдэх амжилтыг тогтоогоод байна.

Алдарт мэс засалч Стивен Стрэнжийн хоёр гар автомашины ослоос болж мэдээгүй болдог. Орчин үеийн анагаах ухааны бүхий л аргыг хэрэглэх авч үр дүнгээ өгөхгүй. Харин тэрбээр хоёр хөл нь мэдээгүй болсон ч, дотоод сэтгэлийнхээ хүчээр эрүүл болсон Жонатон Панборны тухай олж мэддэг юм. Гэхдээ Жонатан ч мөн доктор Стрэнжийн адил хүнд байдалд орж, түүнээс тусламж хүсэж байсан удаатай. Докторын хувьд түүнд туслаагүй ч, Жонатан харин Непалын Катмандуд байх “Камар-Таж” хэмээх газарт очихыг зөвлөдөг юм. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг уншигч та киноноос үзэхийг зөвлөе.

Энэ долоо хоногийн жагсаалтын хоёрдугаарт Troll нэртэй хүүхэлдэйн кино бичигдлээ. Сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонуудын адил 3D хэмжээсээр бүтээж, холливүүдийн одууд дуу оруулсан. Тухайлбал, Жастин Тимберлэйк, Анна Кендрик, Гвен Стефани, Жеймс Корден, Рассэл Брэнд, Зоуи Дешанель нарыг нэрлэж болно. Дашрамд дуулгахад, Жастин Тимберлэйкийн сүүлд гаргасан Can’t stop the feeling дууг тус хүүхэлдэйн кинонд зориулсан юм.

Заримдаа аймшгийн эсвэл, хүүхэлдэйн киногоор дүүрчихдэг BoxOffice энэ долоо хоногт тун ч өргөн хүрээг хамарч байна. Юу гэвэл, жагсаалтын гуравдугаар байрт Дэлхийн II дайны үеийн бодит үйл явдлаас сэдэвлэсэн “Hacksaw Ridge” кино багтжээ. Тус кинонд дайн байлдаан, хүчирхийллийг дэмждэггүй, буу шийдэм барьж, бусдыг алах хүсэлгүй нэгэн цэргийн талаар өгүүлнэ. Тэрбээр маш их дарамт, тэмцлийг туулсны эцэст байлдааны талбар луу буугүй явах эрх авдаг. Бүгд түүнийг арван минут ч амьд байж чадахгүй хэмээн боддог ч тэрбээр гайхамшигт үйл бүтээж нэгийг бодогдуулах аж.
САНАЛ БОЛГОХ