Ирэх сард үзэх 10 кино

Кино

Зул сар баяр хөөрөөр дүүрэн ч амиа хорлолт хамгийн их нэмэгддэг нь сөрөг тал билээ

Таныг “Үзэх юмсан” гэж бодож дуусаагүй байтал Love actually, The Holiday, Home Alone, The New Year’s eve тэргүүтэй шинэ жил, зул сарын баярт зориулсан кинонууд суваг болгоноор гарах болно. Гэхдээ та Барууны хэвшсэн ойлголтоос өөр өнцөг харахыг хүсвэл дараах 10 киног заавал үзээрэй.

Miracle on the 34th street-1994

Хуульч эр бяцхан охины хамтаар өөрийгөө Санта Клаус гэх эрийн үнэн мөнийг батлах хэрэгтэй болно. Ид шидэд итгэхээ байсан насанд хүрэгчдийн бодлыг өөрчлөхийн тулд тэд эхлээд өөрсдийн эргэлзээтэй нүүр тулна.

Die Hard-1988

Нью-Йорк хотын цагдаагийн газрын офицер Жон Маклейний гэргийг хэд хэдэн хүний хамтаар герман террористууд Зул сарын баярын үеэр барьцаалснаар тэмцэл эхэлнэ. Тус кино 1990-ээд онд тулаант киноны салбарт тэсрэлт болж чадсан бөгөөд одоо ч хүмүүсийн сэтгэлд хоногшсон хэвээр.

Just Friends-2005

Зул сарын баярын үеэр төрөлх хот руугаа зүглэсэн залуу ахлах сургуулийн анхны хайртайгаа дахин учирдаг. Тухайн үед илүүдэл жинтэй, элэг доог болсон азгүй нэгэн байсан ч одоо халуухан дуучин бүсгүйтэй болздог, сайхан залуу болжээ. Түүний анхны хайрын түүх ч бүтэлгүй. Охин түүнийг найзын хайраар л хайрладаг. Энэ бүх ээдрээтэй дурсамжууд төрж өссөн хотод нь ирээд сэдрэх болов уу.

You’ve got mail-1998

Нэгэн бүсгүйд нэг залуугаас цахим шуудан ирнэ. Сониучхан зандаа хөтлөгдөж хариу бичсэнээр тэдний харилцаа гүнзгийрдэг. Тэдний хэн хэн нь жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан гэдэгтээ итгэлтэй байсан ч нүүр тулах мөчид бүх зүйл орвонгоороо эргэхийг мэджээ. Учир нь тэд амьдрал дээр бие биенээ үгүйсгэж, үзэн яддаг бизнесийн өрсөлдөгчид билээ. Хайрын бэлгэдэл болох Зул сарын баяраар тэд ямар сонголт хийх бол. Заавал үзээрэй.

November Christmas-2010

Хатан зоригт бяцхан охин хорт хавдартай тэмцэж буйг харуулсан кино. Аймшигт өвчин түүний дотнын хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ.

Christmas with Holly-2012

Хайрт эхийгээ алдсан зургаан настай охин сэтгэл санааны гүн цочролд орж, огт ярихаа больдог. Түүнийг гурван авга нь асран халамжлах болсноор гэр бүлийн үнэ цэнэ, хайр халамж хэр чухал болохыг ухаарах ажээ.

A Christmas Carol-2009

Чарльз Диккенсийн алдарт зохиолоор сэдэвлэсэн  хүүхэлдэйн кино. Викториягийн үед амьдарч байсан нэгэн харамч, хүйтэн сэтгэлтэй өвгөн ид шидийн гэмээр аялалд гарна. Зул сарын сүнснүүд түүнтэй уулзаж, болох болохгүйг нь харуулахад тэрбээр нүглээ наминчилж, замаа засахад хүрчээ. Зул сар бол бусдыг хайрлаж, хайрлуулах, гэм нүглээ ухаарч, гэмших баяр. Ингэж чадвал сайн сайханд хүрч болохыг дээрх киноноос үзээрэй.

The Family Stone-2005

Сахилга баттай, хуучинсаг үзэлтэй бизнес эрхлэгч эмэгтэй найз залуугийнхаа гэрт баяраар зочилно. Гэвч гэр бүлийнхнийх нь нээлттэй, этгээд байдал түүний оршихуйгаас дэндүү өөр. Бүсгүй яг л уснаасаа гарсан загас мэт боловч хайртай залуугийнхаа төлөө хорвоогийн олон өнгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.

It’s a wonderful Life-1946

Сэтгэлээр унаж, урам хугарсан бизнесмэн наашлах, цаашлахын зааг дээр байх тэр мөчид тэнгэрийн элч аврал хайрлахаар иржээ. Өөрийн бүтэлгүй нэгэн гэж бодсон түүнгүйгээр амьдрал ямар байхыг тэнгэрийн элч үзүүлснээр үйл явдал эргэнэ.

Stepmom-1998

Эдгэршгүй өвчин туссан эмэгтэй салсан нөхрийнхөө шинэ эхнэртэй учраа олох хэрэг гарна. Өөрөө хорвоог орхихоос өөр замгүй тул ирээдүйд хоёр хүүхдийнх нь ээж болох Жулиа Робертсыг бэлдэх хэрэгтэй. Гэвч Жулиа Робертс ээж болохыг, хүүхдүүд ч шинэ ээжтэй болохыг хүсэхгүй. Гэхдээ ээдрээг асуудалтай нүүр тулж байж л шийднэ шүү дээ.

САНАЛ БОЛГОХ