Б.Тамир хоол хийх дуртай

Кино

Жүжигчин Б.Тамирын хувийн амьдрал, дуртай зүйлсийнх нь талаар хэсэгхэн хором ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд “Маш нууц” киног аавтайгаа хамтран найруулж, тоглосон билээ. Ярилцлагаа авахаар очиход “Гутлаа тайлж шаахай өмсөөд ороорой” гэсээр их л чамбай угтав. Түүнийг будаатай, ногоотой хуурга хийхтэй таарч, чамгүй сайн тогооч болохыг нь мэдлээ.

-Хүүхэд наснаас тань үлдсэн зүйл юу вэ?

-Дэггүй зан.

-Хамгийн дуртай өнгө?

-Хар, цагаан.

-Хамгийн дургүй өнгө?

-Муухай ягаан.

-Зуун жилийн дараа ямар трэнд үгүй болох вэ?

-Телевизийн суваг.

-Хэрэв танд өөр мэргэжил сонгох боломж гарвал юу байх вэ?

-Хуульч болж хүмүүстэй мэтгэлцэнэ.

-Хамгийн дуртай апп юу вэ?

-Google Maps.

-Хамгийн дуртай вэб хуудас?

-IMDb.

-Супер хүч чадалтай болох боломж олдвол юу хүсэх вэ?

-Үхэшгүй мөнх наслахыг.

-Аав байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Аз жаргал, хайр, бүгд л сайхан.

-Хамгийн хэцүү нь?

-Цаг зав, анхаарал тавьж чадахгүй байх.

-Хамгийн дуртай хараалын үг?

-Туучий, новш гээд л явж өгнө дөө.

-Бүх цаг үеийн хамгийн дуртай телевизийн шоу юу вэ?

-Game of Thrones.

-Та ямар дүрд тоглохыг хамгийн их хүсэж байна вэ?

-Тархи “маажсан”, ур чадвар шаардсан, надаас хол дүрд.

-Дуу зохиовол юу гэж нэрлэх вэ?

-”Шар үстэй шулам” гэж дуу бий.

-Идэх дуртай зүйл?

-Их л бол хамаагүй.

-Идэх дургүй зүйл?

-Чавга, нархамба, гадаадын шинэ, эвгүй хоол.

-Хоол хийх дуртай юу?

-Дуртай. Янз бүрээр зохиож хийдэг.

-Татгалзаж чаддаггүй зүйл?

-Мах.

-Амьдралдаа авсан хамгийн том гэнэтийн бэлэг?

-Хүүхэд.

-Жүжигчин байна гэдэг?

-Төрөл бүрийн дүрд хувирч, бусдыг ойлгодог болох.

-Ядаргаа тайлах хамгийн сайн арга юу вэ?

-Агаарт найзуудтайгаа гарах.

-Жүжиглэхдээ авч явдаг зүйл бий юу?

-Байхгүй.

-Таны хамгийн дуртай жүжигчин хэн бэ?

-Аль Пачино, Роберт Дениро, Николь Кидман.

-Амьдралдаа хийсэн хамгийн аюултай үйлдэл?

-Хурд хэтрүүлж яваад хашааны бетон багана мөргөсөн. Тэгээгүй бол арматур гозойсон нүх рүү унах байлаа.

-Таны сурсан хамгийн чухал зүйл юу вэ?

-Бусдыг ойлгох, хүлээцтэй байх.

-20 настай Тамираад өгөх зөвлөгөө юу вэ?

-Энэ чигээрээ яваад бай, юунаас ч бүү ай.

САНАЛ БОЛГОХ