ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛАН ПОПУЛИЗМДЭЖ КОРТИЛОЗОО ӨСГӨЕ

Судлаачийн үг
Монгол бол стрессийн гормон кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогдоно

УИХ-ын сонгуулийн кампани ид өрнөж буй энэ үед нийгэмд сэтгэхүйн тэнцвэр алдагддаг. Энэ нь ганц Монгол гэлтгүй сонгууль явагддаг ардчилсан аливаа улсад байдаг хэвийн үзэгдэл юм. Хүмүүс аль туйлшрах, дагаж ханарах, уурсах, бухимдах, шаналах, нойргүй хонох, санхүүгээ хохироох, шоудах, амлах, хууртах явдал дэлхийд бишгүй нэг тохиолддог. Хэрэв түүнд нь хэт автвал эрүүл мэндээрээ хохирох, биегүй болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Эрүүл мэндээрээ хохирох гол нөхцөл нь бие дэх кортизол (гидрокортизон) хэмээх даавар юм. “Cortisol”- стрессийн гормон. Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархана. Эрүүл мэндийг чинь бусниана.

Монголчууд өөрсдөө мэдэхгүй яваа болохоос бус, эрүүл мэндийн байгууллагууд нь зөв ухуулж ойлгуулаагүй болохоос бус шилжилтийн гэгдэх орнууд дотроо Монгол бол стрессийн гормон кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогдоно. Нийгэм нь тэгшрээгүй, ядуурал, мөнгөгүйтэл, ажилгүйдэл, архидалт тархуу байгаа Монголд насанд хүрсэн хүн бүр толгой дараалан уур уцаартай, хэрүүлч, хорлогч, өсөрхүү, шазруун яваа. Өөрөөр хэлбэл, хүн болгоны бие дэх кортизол нь оргилж буцалж явна гэсэн үг.

Хий хоосон эх оронч царайлан нийгэмд гоцлохыг хүсэх нь стрессийн гормон-кортизолоор өөрийгөө хордуулан, бусдыг хордуулах гол нөхцөл болдог хэрэг. Мөнгө олохыг хэт шунах нь кортизолоо ямагт оргилуулдаг төдийгүй тэр нь эргэж биедээ хор болж шингэнэ буй л үйл явц юм. Мэдээллийн хэрэгслээр харуулах болж бүтэхгүй нэвтрүүлэг, кортизол дүүрсэн улс төрийн элдэв мэдээлэл бол Монголд хэмжээ хязгаар нь хэтэртэл хөгжжээ.

Тэгтэл түүний эсрэг талд буюу эерэг сайн талын гормон- эндорфин (Endorphin) монгол хүний бие нөгөөхдөө дарлуулаад юун сэргэх сэхэх. Стрессгүй айл өрх байх нь байна. Дэндүү цөөн юм. Тэр цөөхөнд л эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон- эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь худал юм. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно.

Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн. Үүнийг УИХ-ын сонгууль дээр авч яримаар санагдах юм. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах гэж ойлгож болно. Утгачилбал зүрхэнд тусаж, тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ.

Оросоор жишээлэн ийм гаргалгаа хийсэн баримт байна. В.И.Ленин өөрийн хийсэн төрийн эргэлтийг (Октябрийн хувьсгал) Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл гэж хэлсэн байдаг.

Visionary-хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory- сонсголоор дамжиж тархиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг. Харин тийм дурсамжуудыг элдэв сонгуулиуд ёстой үйлдвэрлэж өгдөг байна.

Улс төрийн тодорхой салбар дээр аваад үзэхэд, посткоммунист ба хөгжиж буй ертөнцийн шилжилтийн бэрхшээл зовлон, хямрал, мөргөлдөөн, сонгуулийн буд л иан, улс т өрч и д, террорист халдлага гэхчлэн нийгмийн үзэгдлүүд дээр NLP программчлалаар анализ хийхийг барууны ажиглагчид илүүтэйд үзэх болжээ.

Оросоор жишээлэн ийм гаргалгаа хийсэн баримт байна. В.И.Ленин өөрийн хийсэн төрийн эргэлтийг (Октябрийн хувьсгал) Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл гэж хэлсэн байдаг. Үүнийг эшлэн тэр дэвсгэр дээр Оросын өнөөгийн хямрал, түүхий эдийн үнийн уналт, элдэв террорист халдлага, мафи-олигархийн эсрэг тэмцэл энэ бүгдийг NLP программчлалаар авч үзэж болох юм. Орос орон ийм зовлон амсаж байгаа нь чухамдаа зүрхэнд тусаж, тархинд өрөмдсөн гоё хурц суртал, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр явдлын золиос нь нийгэм өөрөө болсны гэрч гэлтэй.

Тээр жил барууны судлаачид 2004 оны Бесланы барьцаалагчдыг сулласан байлдааны ажиллагаа олон хүний аминд хүрснийг NLP аргачлалаараа хэмжээд, В.Путины хувийн араншин рүү аваачсан сонин баримт бий. Оросын автократ уламжлал. Москвагийн элитийн (КГБ ба генералитет) монополь эрх мэдэл. Дээр нь түүнийг тойрсон суртал ухуулгыг оролцуулаад “Эдүгээгийн Путин нь Москвагийн Муссолини болж хувирлаа” хэмээн Ерөнхийлөгч Ж.Картерын зөвлөх асан З.Бжезинский тэр үед дүгнэснийг Оросын хэвлэлүүд эшлэж байв. Тэрхэн үедээ NLP аргачлалаар бол, Оросын хамаг гай гамшгийн гол буруутан нь чеченийн дээрэмчид байжээ. Өдгөа Орост NLP юу гэж зааж байна вэ? Украин гэж лүд барам байна, Украиныг Оросын эсрэг турхирч байгаа НАТО, барууныхан байна, түүнд хэлмэгдсэн Орос хоригийн зовлон амслаа, түүнийг ОХУ сөрж чадаж байна гэх нь тэр.

Яг одоо бол олон улсад ISIL гэх лалын улсын террористууд NLP-г маш гаргуун хэрэглэж байна. Тэмцлийн олон хэлбэрийг нь хэн ч төсөөлж хүчрэхээ болив. Гэхдээ бүх тэмцлээ шударга ёс, ариун Аллахтай холбож сурталчлах нь сая сая мусульман, сая сая анти- америкч хүний тархи зүрхэнд очиж сууж байна.

“Зүрхэнд тусаж, тархинд өрөмдсөн” суртлыг хийхдээ өмнөх нийгэмд коммунистууд хамгийн их гаршсан. Октябрийн хувьсгалыг Орос шиг харанхуй газар л бүтээж болох тухай Лениний ярьснаас үүдэн “Интернационал” хэмээх сүрлэг дууны шүлэг бадыг аваад үзье. “Энэ бол манай эцсийн, шийдвэрлэх тулалдаан” гэсэн үгс тэнд бий. Хятадын төрийн дуулалд “Босцгоо! Боол болох дургүй хүмүүс ээ, цус махаараа бид шинэ цагаан хэрмийг байгуулъя!” гэхчлэн. Чухамдаа ямар адтай аатай эх оронч үгс вэ гэмээр санагдах.

Яг ийм дэвсгэр дээр өнөөгийн Монголын шилжилт ба УИХ-ын удаа дараагийн сонгуулиудыг уншигчид өөрсдөө төсөөлөөд үз дээ. NLP-г МАН (МАХН) гаргуун хийж сурсан. “Зүрхэнд тусаж, тархинд өрөмдөх” МАН- ын эх оронч тактик, АН-ын ил задгайрал нийлээд ойрын хэдэн сар дээд цэгтээ тулаад, сонгуулийн дараа нэг хэсэг саарах байх.

Ерөөсөө монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-г хүлээн авах бэлээхэн хөрс нь. Ийм учраас эх оронч царайлах нь экс-коммунистууд төдийгүй “ард түмний” нэр баригч улстөрч, иргэний хөдөлгөөн, эх оронч-нацист хөдөлгөөн, алтны эрэлчин, газар шороочин гээд бүгдийнх зэвсэг юм. NLP-г хөхиүлэх бэлээхэн бэлдмэл нь монгол хүний цээжинд багтан ядан яваа стрессийн гормон- кортизол юм.

Нийгэм тог т ворг үй, ядууралтай бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь ардчилсан хүчнийхэн байж ирсэн. 26 жил тэдэн рүү заасаар ирсэн. Түүнийг тойруулсан суртал ухуулга хийчэх, гүйцээ, ялалт аяндаа гэсэн зарчмаар эсрэг хүчин нь 26 жил ажиллаж байна, ажиллах ч болно. Нийгэм даяар газар авсан авлига, албан тушаалын хэнээрхэл, ёс зүйгүй задгайрал, гэмт хэрэг, янхандалт, золбин тэнэмэл амьдрал зэрэг муу үзэгдэл бол тэр социализм гэгчээс бидэнд өвлүүлэн үлдээсэн гамшгийн задгайрсан хэлбэр нь.

“Зүрхэнд тусаж, тархинд өрөмдсөн” суртлыг хийхдээ коммунистууд хамгийн их гаршсан

Гэвч үүнийг социалист нийгмийн цөм явсан МАХН- ын залгамжлагчид өөрөөсөө зайлуулахдаа NLP аргыг хэрэглэхээс аргагүй. Монгол Улс зах зээл рүү гишгээд 26 жил болоход өөдтэй урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” (нойл) зааж ирсэн нь өнгөрснөө санагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн нь Монголын популизмын буруу юм гээд хэлчих ухаантан алга. Ийм популизм нийгэмд хүчтэй байгаагаас XXI зууны хөгжил дэвшил, гэгээрэл боловсрол, мэдлэг рүү халдаад эхэллээ.

“Зүрхэнд тусаж, тархинд өрөмдсөн” суртал дотор “дипломтой хулгайч”, “дипломгүй эх оронч” гэсэн харьцуулалт гаргаж ирээд арынх нь хамаагүй дээр гэх уриа дуудлагыг түгээв. Хотын захын гэр хороололд “дипломгүй эх орончийг УИХ-д сонгоё” гэх кампанит ажил хамар шархируулан өрнөв. Хэрэв иймдээ тулах бол яршиг зүгээр тэр жил Арабын нэг оронд парламентын гишүүдийн 50 хувь нь заавал ажилчин, малчин, тариачин байна гээд хуульчилбал таарна.

Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол ерөнхийдөө түгээмэл байж ирсэн. Америк ба Америкийн ардчиллыг оруулж ирснийг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа. Энэ нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог коммунист маневр- эх оронч хөдөлгөөн, эх оронч ухуулга байнга хийх, элдэв туг аялуулан аян зохиох юм. Тийм ч бүтээн байгуулалтын жил, тийм ч сарын аян гэх сүржин кампаниуд, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийх мэтчилэнг жагсаагаад үз дээ. Элдэв уриа лоозон дэвшүүлж, түүндээ хөглөгдөн хөтлөгдөх дон бол өнөөгийн манай нийгмийн хамгийн шилдэг PR ба NLP мөн. Эцсийн бүлэгт ажлын үр дүн бус. Ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, түүндээ уяран баясах, ард түмний сэтгэлд сайхан дурсамж үлдвэл л болох нь тэр.

Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байгаа. Энэ утгаар ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, туг аялуулж, түүндээ сэтгэл ханах нь хэрэг дээрээ өөрийгөө хорлож буй хэлбэр юм. Тэр шинэ капиталист нийгэм бол ямар ч кампаничлал, эх оронч царайчлал, элдэв туг лоозон, аянгүйгээр болж бүтэх нийгэм юм. Учир нь тэрээр өөртөө хуультай, тэр хуулийнхаа шүүлтүүрээр шигшээд өгнө.


Г.Гомбо (PhD)


САНАЛ БОЛГОХ