Зүүн хойд Азийн аюулгүй байдалд эргэлт гарлаа

Ярилцлага

Цөмийн зэвсэгтэй байхыг нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрлээ

Хойд Солонгос өнгөрсөн сард алсын тусгалтай пуужингаа хуучирсан. Энэхүү үйл явдал дэлхийн анхаарлыг татаж буй. Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор С.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх ёстойг онцлов.


-Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас үүдэн БНАСАУ дэлхийн анхаарлын төвд орлоо. Судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудалд эргэлт гарлаа гэж бодож байна. Зүүн хойд азийн аюулгүй байдлыг хөндөх үед цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар ярилцаж байсан. Үүнд бүс нутгийн онцлогоос үүдэн хязгаарлагдмал цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг судлаачид санал болгож, янз бүрийн хувлибарыг авч үзэж байв. Яагаад гэвэл, Өмнөд солонгос болон Япон улс анУ-ын “цөмийн шүхэр” дор байдаг бол ОХУ, БнХаУ цөмийн зэвсэгтэй орон. иймд хязгаарлагдмал цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар хөндсөн юм. гэтэл өнөөдрийн байдлаар энэ асуудал өөрөөр эргэж байна. Учир нь Хойд солонгосыг цөмийн зэвсэгтэй орон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, эсэх дээр эрдэмтэн судлаачид, улс орны удирдагчид маргалдаж буй. Өмнө нь Хойд солонгосыг цөмийн зэвсэггүй байлгах, үүнээс урьдчилан сэргийлэх талаар ярьдаг байсан. гэтэл өнөөдөр бодит байдал дээрээ Хойд солонгос цөмийн зэвсэгтэй болчихлоо. Хамгийн чухал нь Хойд солонгосыг цөмийн зэвсэггүй хэмээн үзэж, цөмийн зэвсэгтэй болгуулахгүй байх оролдлого бус цөмийн зэвсэгтэй болохыг нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрээд байна. энэ нь нэлээд ярвигтай асуудал болоод байна.

-Энэ үйл явц цаашид хэрхэн өрнөх бол?
-Цаашдын өрнөлийг тааварлах аргагүй. дэлхийн хамтын нийгэмлэг Хойд солонгосыг зэвсгийн зориулалтаар цөмийн туршилт хийж байх үед зогсоож чадаагүй. Харин одоо бол цөмийн зэвсэгтэй болчихсон улсыг зогсоож чадах, эсэх асуудал сөхөхдөөд байна. Тиймээс цаашид Хойд солонгосыг оролцуулсан бүс нутгийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх шаардлага бий болж байна.

-Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдалд анхаарал хандуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Аюулгүй байдлыг тогтворжуулах ирээдүйн гэрээ хэлэлцээрийг зуучлах үүрэг хүлээсэн Монгол Улс цаашид ямар байр суурь баримтлах ёстой вэ?
-Анх Хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярих үед зургаан талт яриа хэлэлцээ хийсээр ирсэн. Энэ хэлэлцээнд монгол Улс багтаагүй. Учир нь монгол Улсын байрлал бүс нутгийн бусад орнуудаа бодвол харьцангуй зайтай, аюулгүй байдалд шууд заналхийлэх зүйл байхгүй тэгээд ч монгол Улсыг хөгжиж байгаа жижиг орон хэмээн үзэж, уг асуудалд жин дарахгүй гэсэн хандлага байсан болов уу. Ийм учраас зургаан талт яриа хэлэлцээнд оруулаагүй байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд монгол Улс дэлхийн тавцанд өөрийн дуу хоолойгоо хүргэж, бүс нутгийн олон арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай, 1992 онд дангаараа цөмийн зэвсэггүй бүс болохоо зарласан. Мөн өнөөг хүртэл нэлээд арга хэмжээ авч 25 жилийнхээ ойг тэмдэглээд явж байгаа зэрэг нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд зуучийн маягаар оролцох боломжтой юм. Аливаа асуудалд талууд ойлголцоход олон улсын харилцаанд албан болон албан бус суваг гэсэн ойлголт байдаг. Албан ёсны суваг гэдэг нь зангиатай уулзалтыг хэлдэг. Өөрийн орны байр суурийг илэрхийлээд баттай хамгаалдаг. Харин албан бус сувагт нь эрдэмтэн судлаачид оролцож, өөрсдийн санал бодлоо солилцдог. монгол Улсын хувьд Зүүн хойд азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг 1.5 болон хоёр гэсэн сувгаар зохион байгуулах замаар бүс нутгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулж, идэвх санаачилгатай ажилладаг. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдалд зөвхөн цөмийн зэвсэг хамаарахгүй. Үүнд ямар ч асуудлаар судлаачдын үзэл бодлыг сонсох замаар тодорхой ойлголцолд хүрч болно. Бүс нутгийн аюулгүй байдалд Монголын зүгээс явуулж буй хоёр арга зам байгаагийн нэг нь дээр дурьдсан Улаанбаатарын яриа хэлэлцээ, нөгөөх нь Улаанбаатарын үйл явц юм. Улаанбаатарын үйл явцын хувьд нагасаки их сургуультай хамтран ажилладаг. Улаанбаатарын үйл явцын хүрээнд Зүүн хойд азийг яаж цөмийн зэвсэггүй болгох уу, цөмийн зэвсгийг тархаахгүй байхын тулд ямар арга зам ашиглах уу гэдэг чиглэлд судалгаа хийдэг. эдгээр механизмыг эрчимжүүлж, ширээний ард суух боломжийг эрэлхийлэх ёстой.
» Өнөөдөр Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй орон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, эсэх дээр эрдэмтэн судлаачид, улс орны удирдагч нар маргалдаж байна.
» Анх Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг ярих үед зургаан талт яриа хэлэлцээг хийсээр ирсэн. Тэрхүү хэлэлцээнд Монгол Улс багтаагүй.
» Монгол Улсаас зохион байгуулсан яриа хэлэлцээнд Хойд Солонгосын тал оролцдог тул амжилттай болох үндэс болдог юм.
-Гэхдээ албаны хүмүүс Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ амжилттай болдог хэмээн дүгнэдэг шүү дээ?

-Энэ асуудлаарх олон яриа хэлэлцээний механизм байдаг. Үр дүнтэй болдог нь Зүүн хойд азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ. Учир нь асуудлын гол нь Хойд солонгост байдаг. монгол Улсаас зохион байгуулсан яриа хэлэлцээнд Хойд солонгосын тал оролцдог тул амжилттай болох үндэс болдог юм. ийм учраас монгол Улс жил бүр Зүүн хойд азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг 1.5 болон хоёр гэсэн сувгаар зохион байгуулж, асуудлыг зөөлрүүлэх чиглэл рүү хандуулдаг. Товчхондоо, Зүүн хойд азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээнд Хойд солонгосын төлөөлөл оролцож байгаа нь дэвшилттэй тал. мөн нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа талууд болох анУ болон Хойд солонгосын төлөөлөл оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь том амжилт гэж дүгнэж болно. Хэдийгээр бидэнд энгийн мэт харагдаж байгаа боловч үнэндээ бол амаргүй зүйл. Уулзалтын уур амьсгал өөрчлөгдөнө гэдэг нь маш чухал. Зүүн хойд азийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд дөхөм болгоход энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.

-Далайд гарцгүй Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн асуудал зохицуулагч болоод даруй дөрвөн жил болсон. Тиймээс Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг цаашид үргэлж- лүүлэх ёстой юу?

-Уг яриа хэлэлцээний са- наач лагч нь монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.элбэгдорж. Шинэ Ерөнхийлөгч үүнийг үргэлжлүүлбэл маш сайн.
САНАЛ БОЛГОХ