Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг эхэллээ

Тээвэр

Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зургадугаар сарын 24-нийн өдрөөс буюу өнөөдрөөс эхэлж байна. Эхний нислэг хуваарийн дагуу 12.40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Шууд нислэг дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд БНСУ-ын томоохон агаарын тээвэрлэгч “Asiana Airlines” компанийн хямд нислэгийн “Air Busan” компани үйлдэж байгаа юм. 2008 оны 10 дугаар сард үйлчилгээгээ нээсэн “Air Busan” компани 2011 онд БНСУ-ын Засгийн газрын шалгаруулалтаар " хамгийн аюулгүй" агаарын тээврийн компани болж байжээ. Есдүгээр сарын нэгний өдөр хүртэл Улаанбаатар хот руу хийх нислэгийн тийзийн 80 хувь нь борлуулагдсан байна. Харин БНСУ-ын хоёр дахь том хот руу Улаанбаатараас шууд нислэгтэй болж байгаа нь хэрэглэгч талдаа ашигтай буюу тус улс руу нисэх үнэ буурах сайн талтай гэж салбарын яам үзэж байгаа ажээ. Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн нислэгийг долоо хоногийн мягмар, баасан гарагт хоёр удаа тогтмол үйлдэнэ.


САНАЛ БОЛГОХ