“Chinggis Khaan’s Challenge Cup-2017”-д түрүүлсэн тогооч "Олон улсын мастер" цол авна

Мэдээ

Төв Азид анх удаа зохиогдож байгаа Олон улсын тогооч нарын тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. 2010 оноос хойш 100 гаруй олон улсын тэмцээнээс монгол тогооч нар шагнал хүртэж, тэмцээн зохион байгуулах тендерийг авах болзлыг хангажээ. Тэмцээнд түрүүлсэн тогооч "Олон улсын мастер" цол авах юм байна. Цаашид хоёр жилд нэг удаа Олон улсын тогооч нарын тэмцээн Монголд зохион байгуулагдахаар болжээ. Тэмцээнд 12 орны 300 гаруй тогооч "залуу тогооч", "мэргэжлийн тогооч" гэсэн хоёр ангиллаар өрсөлдөж байна. Олон улсын шүүгчид монгол тогоочдыг дэлхийд тэргүүлэгч болохын тулд бүтээлч байдлаа хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн салбар жилд 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг байна. Нийтийн хоолны салбарын орлого оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өсөж, 55.8 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 49 тэрбум төгрөгийг Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоолны газрууд бүрдүүлснийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэлд дурдсан байна.

Үүнээс гадна захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 71.1 хувиар, рестораны орлого 10.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 643 аж аxуй нэгжид 7340 хүн ажиллаж байгаа ажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй xарьцуулахад аж аxуй нэгжийн тоо 100 гаруйгаар буурчээ. Нийтийн xоолны салбарын орлогыг бүрдүүлэгчид нь ажилчин ангийнхан байдгийг салбар бизнесийнхэн онцолж байна.




САНАЛ БОЛГОХ