“Rio Tinto” ашиггүй бизнесүүдээ нэгтгэнэ

Уул уурхай


“Rio Tinto” групп “BHP Billiton”- ийн адил охин компани байгуулж, ашиггүй болсон бизнесүүдээ шилжүүлэх төлөвтэй байгаа талаар “Sanford C Bernstein”-ээс мэдээллээ. Групп өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааны шинэ бүтцээ танилцуулсан. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа таван хэсэгт хувааж, хамгийн ашиг багатай бизнесээ Эрчим хүч, эрдэс бодисын салбартаа багтаах болсон юм. Энэ салбарт нүүрс, уран, давс зэрэг эрдэс баялгийн ордуудаас гадна “Rio Tinto”-ийн Канад дахь салбар компани болох “Iron Ore”-ийг оруулжээ. Улмаар төмрийн хүдрийн салбар нэгж болох энэ компани руу нийт есөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх уурхайнуудаа шилжүүлж байна гэдгийг ажиглагчид онцолсон байна. “Rio Tinto”-ийн гол өрсөлдөгчдийн нэг болох “BHP Billiton” өнгөрсөн онд “South32” нэртэй компани байгуулж, манган, нүүрс, хөнгөн цагаан, никелийн бизнесээ шилжүүлсэн. Улмаар хөрөнгө оруулагчдад санал болгож эхэлсэн юм.


САНАЛ БОЛГОХ