Харааны шилтэй хүмүүс яаж хардаг вэ?
Магадгүй шил зүүдэг хүмүүс л үүнийг ойлгох байх. Тэд шилгүй үедээ нэг хурууг хоёр, хоёр хурууг дөрөв болгож хардаггүй юм шүү.
Хараа яагаад мууддаг вэ? Эмчийн үгээр.
Нүд танин мэдэхүйн хамгийн чухал эрхтэн. Бид авч буй мэдээллийнхээ 90%-ийг нүдээрээ хүлээн авдаг. Хараа муудах олон шалтгаан бий л дээ. Үүний 90 -ээс дээш хувь нь гэрлийн хугарлын өөрчлөлтөөс болдог. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс холын хараа муутай болдог. Нөгөө хэсэг нь ойрын хараа мууддаг. Гэхдээ энэ өвчин биш эмгэг юм. Үүнийг засаж болно. Хүний нүд бүхэл бүтэн гэрлийн систем л гэсэн үг. Янз бүрийн шалтгааны улмаас нүд хэвийн байдлаа алддаг. Хамгийн түгээмэл тохиолддог нь гэрлийн хугарлын системийн өөрчлөлт юм.
Техник технологи өдий зэрэгт хүрсэн энэ өндөр хөгжилтэй үед хүүхэд залуусын нүдний хараа эрс муудаж байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг эрт илрүүлж бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Ерөнхийдөө үүнийг хотжилтын өвчин гэж нэрлээд байгаа. Цөөн тохиолдолд удамшлаас болон төрөлхийн гэсэн шалтгаанаар ямар нэг эмгэгтэй байна. Тэгэхээр эрт илрүүлээд зохих арга хэмжээг нь авч чадвал энэ айгаад байх асуудал биш. Мэс заслын аргаар ч засах арга бий. Удамшлын биш олдмолыг янз бүрийн дасгал хийж эмчилж ч болдог. Хамгийн гол нь харааны эрүүл ахуйн байдлыг зөв сахих ёстой.
Харааны шилтэй хүмүүс ямар харагддаг вэ?
Хүмүүс хараа муутай, нүдний шилтэй хүмүүсийг хэнхэг, номын цагаан солиот, хэнээтэн, дөрвөн нүдэт гэж нэрлэх нь олон. Харин одоо үе, энэ цагт бол өөр шүү! Өөртөө таарсан шил зүүсэн хүмүүс харин ч "cool" харагддаг. Та ч үүнтэй санал нийлэх байх. Мөн тэд илүү ухаалаг харагддаг гэдгийг Германы эрдэмтэд тогтоожээ. Тэд судалгаандаа 3452 хүнийг оролцуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаанд сайн дураар оролцогчид эхлээд хараагаа шалгуулсан бол дараа нь тэдний оюун ухааны түвшинг шалгасан аж. Тэгтэл судалгааны дүнд нүдний шил зүүх нь үнэхээр л тухайн хүмүүний оюун санааны түвшинд нөлөөлдөг болох нь тогтоогдсон гэнэ.
Шилийг зөвхөн харааных, нарных гэж ангилдаггүй
Энд нэг "super" шил байна. Энэ бол усны шил. Хэт ягаан туяаны хамгаалалттай, ус нэвчихгүй төгс шийдэлтэй, усан дотор үзэгдэх орчныг сааруулахгүй, манангийн эсрэг линзтэй, super зөөлөн 3D хүрээтэй. Хамар, нүдний ухархайд тохиромжтой, арьсыг хамгаалах зориулалт бүхий технологиор бүтээгдсэн. Усанд нэг цагийн турш сэлсэн ч хэвийн байдлаа алддаггүй. Мэдээж шууд захиалаад авах боломжтой. ubshop.mn/detail/2006 дэлгэрэнгүйг уг холбоосоор. Захиалах утас: 75752020
Харааны шилтэй хүмүүс яаж хардгийг "Хардаа"
Мэдээж ингэж биш!!! Харин ингэж, би ажил дээрээ ингэж л хардаг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй