Heritage Foundation: Монгол Улс эдийн засгийн хувьд “Бараг эрх чөлөөгүй”

Мэдээ

“Heritage Foundation” байгууллагын гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 180 орноос 125 дугаарт бичигдлээ. Монгол Улсын Төв банкны хараат байдал, төсвийн сахилга бат зэрэг үзүүлэлт ялимгүй сайжирснаар эдийн засгийн эрх чөлөөгөөр 55.7 оноо авсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.9 оноогоор ахисан үзүүлэлт боловч эдийн засгийн хувьд “Бараг эрх чөлөөгүй” орнуудын ангилалд багтсан хэвээр байгаа юм. Ингэснээр Гайти болон Гана улсын араас бичигджээ. Монгол Улс дээрх судалгаанд хамрагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн 43 улсаас эдийн засгийн эрх чөлөөгөөр 27 дугаарт бичигдсэн байна.

АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Heritage Foundation” судалгааны байгууллага дэлхийн 180 улс болон засаг захиргааны тусгай бүсийг хамруулж жагсаалт гаргадаг. 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлыг хууль ёсыг удирдлага болгодог байдал, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь тав ангилах болжээ.

Эдийн засгийн хувьд "Бүрэн эрх чөлөөтэй” ангилалд Хонгконг 90.2 оноогоор тэргүүлсэн байна. Үүний араас Сингапур 88.8 оноогоор удаалж байгаа юм. Харин “Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөгүй” ангилалд БНАСАУ 5.8 оноогоор хамгийн сүүлд бичигдэж байна.




САНАЛ БОЛГОХ