Номыг хэрхэн "шимтэн" уншиж сурах вэ?

UB Info

Ямар ч үед би хүмүүст “Би 7 хоногт дунджаар 1-2 ном уншдаг” гэж хэлэхэд “Чи яаж тийм их ном уншдаг юм бэ? Надад ер цаг олдохгүй юм” гэсэн хариултыг үргэлж авдаг. Үнэндээ, танд цаг байгаа. Асуултын хамгийн энгийн хариулт нь: Та зүгээр л ном унших нь олон нийтийн сүлжээ эсвэл зурагт үзэх гэх мэт биед амар ажил хийхээс илүү чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэрвээ илүү уншиж сурах нь “унших ёстой” гэж шийдсэн шигээ амархан байсан бол бид бүгд л шимтэн уншигчид байх байсан. Одоо илүү гүнзгий судалцгаая.  Хэрвээ илүү их ном уншмаар байвал:

 

1. Алдартай номыг заавал унших гэсний хэрэггүй

Би 20 нас хүрээд удаагүй байх үед Мелвилл, Хавторн, Толстой, Пруст, Достоевский, Стейнбек, Фолкнер гэх мэт сонгодог зохиолд умбаж байлаа. Тэд нарыг заавал унших ёстой мэт санаж байсан юм. Сонгодог зохиол уншвал намайг “өөр хэн нэгэн” болгох юм шиг санагддаг байв.

Үнэндээ, миний уншсан номуудын ихэнх нь уйтгартай байсан.

Тэгээд би түүхийн багшаасаа хэдэн зөвлөмж асуусан юм. “Би түүхэнд дуртай л даа, гэхдээ түүхэн ном уншиж ер чадахгүй юм. Та надад хэдэн сонирхолтой ном санал болгооч?” хэмээн асуулаа. 
Аз болоход тэр намайг шүүмжлэлгүйгээр надад Майкл Шаара-ийн "The Killer Angels" болон Пол Фуссел-ийн "The Great War and Modern Memory" гэх номууд санал болгосон юм. Тэгэхэд л би яагаад унших дуртайгаа ойлгож билээ. 
Алдартай номыг заавал унших гэсний хэрэггүй. Дуртайгаа л унш. 
Таалагдаж байгаа ном чинь дэмий цагийн гарз гэж битгий санаа зовоорой. Таныг илүү ухаалаг, чадварлаг, өөртэй чинь холбоотой, урам зориг өгөх ном уншиж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн л чухал.

2. Таалагдахгүй байгаа номоо голоос нь зогсоохоос битгий ай

Багш минь надад бас нэгэн гайхалтай зөвлөмж өгч байсан юм. Санаж ав. Чи хүслээрээ номыг уншиж байгаа. Хэрэв нэг ном барьж аваад тэр нь чамд таалагдахгүй байвал буцаагаад тавь. Хэрвээ чиний дуртай зүйл чинь чамд таалагдахгүй байвал чамд хэзээ ч хангалттай санагдахгүй. Унших гэдэг нь хүний хувийн ашиг сонирхол, чиний үзэл бодол л хамгийн чухал нь юм шүү! гэж хэлж билээ. 
Би энийг л сонсох хэрэгтэй байлаа. Надад энэ “зөвшөөрөл” л хэрэгтэй байсан юм. Эхлүүлсэн зүйлээ дуусгах ёстой мэт өөрийгөө хүчилж, хэрэв чадахгүй бол өөрийгөө шантрагч мэт мэдэрдэг байв.
Гэсэн хэдий ч шантрах нь заримдаа хийж чадах хамгийн зөв зүйл байдаг. 
     · Хэрэв ном чамайг эзэмдэхгүй байвал уншихаа боль
     · Хэрэв та номынхоо гуравны хоёрыг уншаад зохиолчоо ойлгоогүй бол уншихаа боль
    ·Таалагдаж буй номоо уншиж болох байтал дургүй номоо уншиж цагаа битгий гарздаарай
  · Мөн, сайн ном унших нь үргэлж өөр нэгэн сайн ном уншихад хөтөлж байдаг. Муу ном уншвал танд дахин ном унших хүсэл төрөхгүй

3. Цагийн хуваарьтаа унших цаг гарга

Сонин сонсогдож байна уу? Тийм биш шүү. Би өглөө босоод ажлаа эхлүүлэхээсээ өмнө 30 минут ном уншдаг тоотой хэдэн хүмүүсийг мэднэ. Би унтахаасаа өмнө 30 минут ном уншдаг нэлээн хэдэн хүмүүсийг ч мэднэ. 
Хэрвээ хийхийг хүсэж байгаа зүйл чинь танд үнэхээр чухал бол цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Уншихыг нэн тэргүүнд тавиад үзээрэй. Илүү их ном уншихдаа гол нь биш, та өөртөө сайн зүйл хийж байгаа бол тэр зүйлийнхээ тухай сайнаар бодох болно.

4. “Сул цагийн” давуу талыг ашигла

Бусад хүмүүсийн адил та ажилдаа явж байхдаа, замын түгжрэлд орохдоо, автобус хүлээж байх үед хэсэг зогсонги байдалд ордог байж болох юм. 
Тэрийгээ “сул цаг” гэж бодоорой. 
Танд төлөвлөөгүй сул цаг гарч ирсэн үед түүнийг уншихдаа ашиглаж болно. Би гэрээсээ ажилруугаа 2 цаг явахдаа номоо үргэлж хамт авч явдаг. Хэрвээ би замын түгжрэлд орвол номоо уншдаг. Хэрвээ би идэхээ боливол номоо уншдаг. Номоо үргэлж хамт авч яваарай, учир нь хэзээ ч сул цаг гарч магадгүй шүү дээ.

5. Уншсан номоо ярилц

Унших гэдэг гайхалтай ч энэ нь мөн ганцаардмал үйл явц гэж нэрлэж болох юм. Бүх зүйл таны толгойд, төсөөлөлд, сэтгэл хөдлөлд чинь өрнөдөг. Ярилцахгүй л бол унших нь хуваалцах үйл явц биш болно. 
Найзаасаа болон хамт олноосоо зөвлөгөө ав. Үүний дараа буцаагаад найзаасаа ямар номд хамгийн дуртайг нь асуу. Хамт олноосоо номоос юу ойлгож авсныг нь асуу. Номын талаар өргөн хүрээг хамарсан харилцаа өрнүүлээрэй. 
Зохиолчтой чөлөөтэй холбоо тогтоож болдог. Зохиолчид уншигчдыгаа сонсох дуртай байдаг юм. Ганц бичих нь мөн ганцаардмал үйл явц билээ. Дуртай номынхоо зохиолчтой ярилцаж холбоо харилцаа тогтоож чадсандаа та дараа нь гайхах болно. 
Дуртай зүйлээ л унш. Уран зохиолын, өсвөр насны, уран зургийн гээд төрөл ямар ч хамаагүй. Танд таалагдах нь л чухал. Би хувьдаа Lee Child, John Grisham, John Sandford, Philippa Gregory нарын бүх номд дуртай. Ихэнхдээ бид бусдын юу бодож байгаад анхаардаг, гэвч бид өөрсдийн хүсэж буй амьдралын хэв маягтаа бат зогсох хэрэгтэй.

Энэ бол чиний амьдрал. Уншихыг хүссэнээ л унш.

САНАЛ БОЛГОХ