Анхны одон орон судлалын төв

UB Info

Мөнх хааны санаачилгаар Ил хаан Хүлэгү зарлигдан байгуулсан дэлхийн хамгийн анхны "Одон орон судлалын төв" буюу "Расад хан". Тус байгууламж нь төв цамхаг, 400 мянган номтой номын сан, таван ухааны тэнхим, одон орныг ажиглах багаж хэрэгслийг бүтээдэг урлан зэргээс бүрдсэн төдийгүй тухайн үедээ дэлхийн хамгийн олон эрдэмтэд цугласан томоохон судалгааны төв болсон байдаг. Хожим Газан хаан энэхүү "Одон орны төв"-ийг өргөтгөж судалгааны төвүүдийг нэмж барьжээ.

Мэдээллийг: Ц. Санчир, Б. Цэрэн нарын "Монголын төлөөх зүрх бүхэнд" 2010 номоос шууд хуулан бичив.

Мэдэгдэл: Тус бичвэрийг ямар нэгэн ашгийн төлөө хэрэглээгүй болно.

Жич: Уг одон орон судлалын төвийг дэлхийд анхдагч гэж бичсэн болов ч өнөө үеэс 7'000 орчим жилийн өмнө байгуулагдсан хэмээн таамаглагдах Гозекс тойрог нь хамгийн эртний одон орон судлалын төвүүдийн нэг билээ. Тус тойрог нь Герман улсын нутаг дэвсгэрт 1991 онд олдсон юм.

Мэдээллийг: Stanford University Solar Center

Харин Расад хан нь магадгүй орчин үеийн төрлийн хамгийн анхны одон орон судлалын төв байж болох юм. Олон нийтэд Дани улсын хаан Фредерик II-н зарлигаар 1576 онд баригдсан одон орон судлалын төв нь орчин үеийн төрлийн анхдагч гэж танигддаг билээ

Мэдээллийг: britannica.com

Зургийг: irankultur.com

САНАЛ БОЛГОХ