Ази-Европын бизнесийн чуулга уулзалт эхэлнэ

Мэдээ

Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар хуралдах 15 дахь удаагийн Ази-Европын бизнесийн чуулга уулзалт эхэлж байна. Энэхүү чуулга уулзалтын зорилго нь Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг. АSЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан есөн хурлын сүүлийнх болох Ази-Европын бизнесийн чуулга уулзалтад 600 орчим гадаадын болон Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Ази-Европын бизнесийн чуулга уулзалтыг хуралдааныг даргалагч орны Засгийн газрын тэргүүн нээнэ. Чуулганы дөрвөн салбар хуралдаанаар бизнес эрхлэгчид “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын уялдаа холбоо”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ази-Европын бизнесийн чуулга уулзалт долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Ази-Европын бизнесийн чуулга уулзалтад оролцогчдоос Вьетнам улсын Ерөнхий сайд болон Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хаалтын үг хэлж, хоёр тивийн бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдэгдэл хийнэ.


САНАЛ БОЛГОХ