Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзлаа

Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Ошимад бараалхлаа. Танхимын даргын өргөөнд болсон уулзалтаар Японы тал чөлөөт зах зээл, ардчилал гэсэн нэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг учраас харилцааг өндөр дээд хэмжээнд хүргэж ажиллахад илүү дөхөм байгаа гэсэн санааг илэрхийллээ. Япон улс аливаа хуулийг батлахдаа Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн танхимаар аль алинаар нь хэлэлцүүлж баталдаг аж. Ялангуяа байнгын ажиллагаатай Төлөөлөгчдийн танхимын хувьд хууль батлах саналыг гаргадаг байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хориг тавих эрх бүхий Зөвлөхүүдийн танхимын дарга Чуичи Датэтэй мөн уулзана. Ерөнхий сайдын зүгээс өмнө нь Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад айлчилж байгаагүй учраас Тадамори Ошимаг хүрэлцэн ирэхийг урилаа.



САНАЛ БОЛГОХ