Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт өндөрлөлөө

Мэдээ

ASEM-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа 15 дахь удаагийн Ази, Европын Бизнесийн чуулган өндөрлөлөө. Уулзалтын хүрээнд Ази, Европ тивийн хурдацтай хөгжлийг хангахын тулд уялдаа холбооны асуудлыг ASEM-ийн хурлын турш чухалчилж байгаа юм. Бизнесийн уулзалтаар оролцоотой хөгжлийг хангахын тулд жижиг нэгжүүдээс эхлэх ёстойг олон судлаач, олон улсын байгууллага, аж ахуй нэгж мөн ассоциацууд онцолж байлаа. Мөн уулзалтын үеэр БНСУ-ын эдийн засгийн  туршлагыг оролцогчид, Азийн бусад орнууд ихээхэн сонирхож байв. БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүд нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 99 хувь, ажил олгогчдын 87.9 хувийг эзэлдэг бөгөөд жилд 120 гаруй мянган аж ахуй нэгж нэмэгддэг байна. Хэдий тийм боловч нэмүү өртөг шингээх харьцаа 41-41 хувьтай байгаа нь Монгол Улсын хувьд их байж болох ч, тус улсын хувьд хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс улс орон бүр өөрийн эдийн засгийн бүтцэд таарсан хөгжлийн бодлогыг жижиг, дунд үйлдвэрүүдэд тодорхойлж, нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй аж. Жишээ нь Тайланд улсад маш олон жижиг, дунд үйлдвэрүүд байдаг ба нийт аж ахуй нэгжийн 98.5 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг байна.

Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрүүд олшрох нь сул талтай ч хүчирхэгжихийн тулд нэгддэг ажээ. Үүнээс гадна чуулган эхэлснээс хойш ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ асуудлаар дэлхийн улс орнууд үйлдвэрлэлдээ ногоон технологи ашиглах талаар ярилцсан боловч үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдлыг мөн ногоон технологи ашиглаж, дахин боловсруулах байдал учир дутагдалтай байгааг оролцогчид онцолжээ. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны нийт хөрөнгө оруулалтын 30 хувь нь ногоон төслүүдэд хийгддэг байна. Монгол Улс үүнийг ашиглан ногоон төслийн тоо, санаачлалгыг нэмэгдүүлвэл зохих санхүүжилт нь дагаад нэмэгдэх боломжтой ажээ.


САНАЛ БОЛГОХ