ASEM-ийн зочид төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболдод бараалхав

Мэдээ

Өнөөөдөр Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Лаосын Ерөнхий сайд Тонглун Сисулит, Энэтхэгийн Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари болон бусад төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. Монгол, Словак хоёр улс ардчиллын үнэт зүйлсийг хадгалж үлдсэнээрээ ижил төстэй бөгөөд уулзалтын үеэр эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар онцолжээ. Харин Лаос улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцааг өргөжүүлэхийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна. Улсын Их Хурлын дарга Энэтхэг улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзахдаа Монгол, Энэтхэг хоёр улс мэдээлэл технологи, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой талаар онцлоод Улсын Их Хурлын дарга М.Энхболд Энэтхэгт албан ёсны айлчлал хийхээр болжээ.


САНАЛ БОЛГОХ