ЗТХЯ: "Роснефть” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат “Дорнын эдийн засгийн форум”-д оролцох үедээ ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд “Роснефть” компани Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангахаар болсон байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумалдаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон байна. Энэ хүрээнд Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас Европын Холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьжээ. Ийнхүү “Роснефть” нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулахаар тохироод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй