Ажлын байр нэмэгдүүлэхэд Европын Холбоо санхүүжилт олгоно

Мэдээ

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх" төслийн нээлт боллоо. Европын Холбооноос 900 мянган еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн бус салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн чанарыг сайжруулахад чиглэсэн хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх бөгөөд төлөвлөсөн хугацаанд хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжих юм байна. Эхнийх нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд хандсан үйл ажиллагааг түлхүү явуулахаар төлөвлөжээ.

Төслийн хоёр дахь хэсэг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх нэмүү өртгийн сүлжээнд илүү олон ажлын байр бий болгох санаачилга, үйл ажиллагааг дэмжих зорилготой байх юм. Төсөл нь дөрвөн жилийн хугацаатай хэрэгжинэ. Эхлэлийн үе шат тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилсэн байна. Төслийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлд нийцсэн чанартай ажиллах хүч бий болж, эмзэг бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэх илүү таатай нөхцөл, өргөн боломжууд бий болох ажээ.



САНАЛ БОЛГОХ