Цэций салхин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрлөө авлаа

Мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Цэций салхин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө авлаа. 50 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг “Клин Энержи Ази” компани хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Цэций салхин цахилгаан станц нь жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлнэ гэх тооцоог төслийг хэрэгжүүлэгч “Клин Энержи Ази” компаниас мэдээллээ. Мөн эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ "оюу толгой", "таван толгой" зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах байршлын давуу талтай юм.

Тус станцыг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Клин Энержи Ази” компани Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлах, үйлдвэрлэх, мөн тус салбарыг хөгжүүлэх зорилготой юм.



САНАЛ БОЛГОХ