Үндэсний хэв маяг шингэсэн хувцас, эдлэл хэрэглэлийн борлуулалт нэмэгдэж байна
Дотоодын тансаг хэрэглээний зах зээлд үндэсний хэв маяг шингэсэн хувцас, эдлэл хэрэглэлийн борлуулалт нэмэгдэж байна. "Говь" компани өнгөрсөн оны сүүлээр Монголд анх удаа барласан шаалийг борлуулж эхэлсэн. Тодорхой хүрээний хэрэглэгчдэд зориулагдсан тус шааль он гарсаар 280 ширхэг борлуулагдсан талаар компани мэдээллээ. Мөн бар принттэй шааль Герман, Брюссель, Ханадо, Эрээнд байдаг "Говь"-ийн салбар дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхэлсэн байна. Монголд нэхээд Италид барлуулсан шааль нь дөрвөн төрлийн өнгө, загварын сонголттой аж. Ирэх сард дахин "Морин коллекци" хэмээх шинэ загварууд дөрвөн төрлийн сонголттойгоор худалдаанд гарах юм байна.
Үүнээс гадна "Байгаль" брэнд "Төвөргөө" коллекцио танилцууллаа. Тус коллекцид мөн барлах технологийг ашигласан силкэн алчуур багтсан. Энэхүү алчуур нь долоон төрлийн өнгөний сонголттойгоор хэрэглэгчдэд хүрээд байгаа юм. Морины соёлыг шингээсэн тус бүтээгдэхүүнээ цаашид экспортод гаргахаар төлөвлөж байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй