НХЭГ: 1000 ажлын байранд оюутан залуус, төгсөгчдийг бүртгэлээ

Мэдээ

2017 оны дөрөвдүгээр дүгээр сарын эцэст улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга болж өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна. Харин ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэдийн тоо 12.7 мянга болсон талаар ҮСХ мэдээллээ. Задалж харвал бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30 гаруй хувийг бакалаврын боловсролтой иргэд бүрдүүлж байна. Харин хоёр орчим хувийг магистр болон докторын зэрэгтэй залуус эзэлж байгаа юм. Ажилгүйдлийг бууруулах хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар МУИС-тай хамтран 1000 ажлын байранд оюутан залуус, төгсөгчдийг бүртгэлээ. Мөн үүнтэй зэрэгцэн залуучуудын хөдөлмөрийн бирж 1200 ажлын байрыг залууст санал болгосон юм.

Энэ оны төгсөлтөөр нийт 30 гаруй мянган оюутан ажлын байрны өрсөлдөөнд хүч үзэхээр байна. Залуучуудын хөдөлмөрийн бирж дөрөвдүгээр курсын оюутнуудын 80 орчим хувь нь мэргэжлээ буруу сонгосон гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхолоос гадна зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.



САНАЛ БОЛГОХ