СЕХ: Санал авах байруудын бэлтгэл ажил хангалтгүй байна
2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924 мянга 629 сонгогч санал өгөхөөр байнгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Сонгогчид нийслэлийн 9 дүүргийн 397 байранд санал өгөх юм. Санал авах байрууд журмын дагуу энэ сарын 24-нд бэлэн болох ёстой юм байна. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт 23.8 хувь нь буюу 220 мянга 130 хүн санал өгөхөөс 205 мянга 291 саналын хуудас хэвлүүлээд байгаа аж. Харин Багахангай дүүрэгт 2798 буюу нийслэлийн нийт сонгогчдын 0.3 хувийг бүрдүүлж байна. Өмнөх жилүүдийн сонгуулийн ирцэд тулгуурлан 2681 саналын хуудас хэвлэжээ. Одоогоор нийт 8600 орчим саналын уудас хэвлүүлээд байна. Нийслэлд 860 орчим мянган саналын хуудас хэвлэсэн бол 21 аймагт нийт нэг сая ширхэг саналын хуудас хэвлэжээ. Одоогоор санал авах байрнуудын бэлтгэл ажил хангалтгүй байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Тиймээс санал авах байрны цахилгаан хангамж, аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны найдвартай ажиллагаа, санал авах, тоолох ажиллагааг баримтжуулах камер, саналын хуудсыг хадгалах сейф, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц зэргийг бэлтгэхээр болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй