Энэтхэг улс Иранаас авах газрын тосны хэмжээгээ бууруулна
Ираны хамгийн том газрын тос худалдан авагч Энэтхэг улс татан авалтын хэмжээгээ бууруулах төлөвтэй байна. Тодруулбал ОХУ-ын “Rosneft” компани Энэтхэгийн “Essar Oil” компанийн хувьцааг худалдаж авах хэлэлцээрээ эцэслэснээр ОХУ-Энэтхэг хоорондын эрчим хүчний бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэх юм. Ингэснээр оны эхний хагаст Иранаас өдөрт дунджаар 148 мянган баррель түүхий газрын тос худалдан авч байсан “Essar”-ийн татан авалт буурч, Ираны түүхий эд нийлүүлэгчдийн зах зээлд эзлэх хувь доошлох төлөвтэй байна. “Rosneft” компани “Essar Oil”-д жил бүр 10 сая тонн түүхий газрын тос нийлүүлэх 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Мөн тус компанийн 49 хувийг худалдаж авах хэлэлцээрээ эцэслэхээр зөвлөлдөж байгаа юм. Талууд хэлэлцээр хэзээ эцэслэхийг хэлэхээс татгалзсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй