“Хуралдай” бондын ханш эргэн сэргэлээ

Мэдээ

Монгол Улсын шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болсноор сүүлийн гурван долоо хоног дараалан буураад байсан “Хуралдай” бондын ханш эргэн сэргэлээ. Өнгөрсөн пүрэв гарагт сүүлийн гурван сарын доод ханш буюу 112.2 ам.доллар руу унаад байсан бондын ханш 112.45 ам.доллараар арилжигдаж байна. “Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн нь шинэ Засгийн газрын тэргүүний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.

2022 онд хугацаа нь дуусах “Чингис” бондын арилжааг харвал ханш нь төдийлөн өөрчлөгдөлгүй 97.6 ам.доллараар арилжигдаж байна. Энэхүү бондын 8.4 орчим хувийг “Blackrock” эзэмшдэг аж. “Blackrock”-оос бондыг худалдах болон эзэмшлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх тухай ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Харин ирэх онд эргэн төлөгдөх “Чингис” бондын ханш төдийлөн хөдлөлгүй 100.44 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ