Энэтхэгийн гангийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна

Мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тус улсын гангийн эрэлт ирэх 10 жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсын Гангийн яамнаас тооцоолсноор 2025-2026 онд Энэтхэгийн гангийн хэрэглээ 210 сая тоннд хүрэх ажээ. Үүний зэрэгцээ төмрийн хүдрийн хэрэглээ 360 сая тонн, коксжуулсан нүүрсний зарцуулалт 140 сая тоннд хүрэх юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогын хүрээнд тус улсын Засгийн газар шинэ төмөр зам, эрчим хүчний станц болон орон сууцны салбарт түлхүү хөрөнгө оруулах болсон байна. Дэлхийн банкны тооцооллоор 2032 он гэхэд Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд ам.долларт хүрч, БНХАУ-ыг ардаа орхих хүлээлттэй байна.


САНАЛ БОЛГОХ