Snapchat өргөжинө
Snapchat компани Vurb хэмээх старт-апын бүтээсэн хайлтын системийг 200 сая ам.доллараар худалдан авлаа. Наймааны мөнгөний тал нь хөрөнгө оруулагчдад очих бол үлдсэн нь одоогийн ажилтнуудад өгөх мөнгө гэж Information-д мэдээлжээ.
Энэ нь тэр бүр сонсогдоод байдаггүй их хэмжээ билээ. Snapchat энэхүү хайлтын системийг худалдан авснаар хэрэглэгчид мэдээллийн маш өргөн сангаас хайлт хийж, олсон мэдээллээ хадгалахад хялбар болох аж. Үүсгэн байгуулагдаад таван жил болж байгаа Vurb- ийг Redpoint Ventures, Tencent, Марк Бениофф, and Dropbox-ийн гүйцэтгэх захирал Дрю Хьюстон тэргүүтэй хүмүүс удирддаг. Эл наймааг хийсэн нь баталгаажсан ч Snapchat-ын зүгээс тайлбар өгөхөөс татгалзжээ. Redpoint Ventures ч мөн адил хариу өгсөн аж.
Information-оос мэдээлснээр талууд 75 хувийн хувьцаа, 25 хувийн бэлэн мөнгөний гэрээ хийсэн байна. Vurb-ын ухаалаг гар утсанд суурилсан апп зоогийн газруудын мэдээллийг Yelp-ээс, кино захиалгыг Fandango- той солилцдог. Ойрын эх сурвалж Snapchat Vurb- ийн бүтээгдэхүүнээс илүү бүрдүүлсэн чадварлаг багт нь сонирхолтой байгаа гэв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй