Нүүрээ будахад гар утас л хэрэгтэй

Технологийн цаг

Гар чийдэн, камер болохын зэрэгцээ ухаалаг гар утас бас нэгэн ид шидээ дэлгэлээ. Таны ухаалаг гар утас толь болж, нүүрийг тань будах болно. Гар утасны урд камерыг ашиглан хэдхэн секундын дотор таныг нүүрээ будсан юм шиг болгодог апп зөндөө бий. Гэхдээ эдгээр апп чанараараа ялгарах болно.

L’Oreal компанийн гаргасан Makeup Genius. Энэ бол дижитал нүүр будалтын аппликэйшнүүдээс шилдэг нь гэж Business Insider онцолжээ. Хэрэглэхэд хялбар, урд камер ашиглан таны нүд, ам, хөмсгийг таньж, L’Oreal-ийн бүтээгдэхүүнүүдээс санал болгодог. Та нүүрээ хөдөлгөж, зургаа авсан ч будалт тань хэвээр байх болно. Нүд, уруулаа хааж, нээхэд контур, уруулын будаг дагасаар л байдаг. Makeup Genius апп Андройд болон iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд үнэгүй татах боломжтой.

Modiface Makeup таны селфи зургийг ашиглаж нүүрийг тань будна. Makeup Genius-аас ялгаатай нь шууд камер биш зураг ашигладаг. Тиймдээ ч илүү амар байж мэдэх юм. Харин давуу тал нь өнгө болон үсний тайралт санал болгодог. Тус аппыг Apple Store болон Play Store-оос үнэгүй татаарай. In-app худалдан авалтаар та алдартай эмэгтэйчүүдийг дуурайлган нүүрээ будах боломжтой. YouCam Makeup Virtual Makeover таны нүд, ам, хөмсгийг автоматаар таньж тохируулдаг. Тиймээс өрсөлдөгч аппуудаас давуу талтай юм. Түүнчлэн будалт нь илүү тод, цэвэр гардгаараа онцлог. YouCam үдэшлэгт зориулсан нүүр будалт, ээмэг, хамар нарийсган, өндөр болгох, батга арилгах зэрэг нэмэлт цэстэй. Тус аппыг мөн л үнэгүй татах боломжтой ажээ.


САНАЛ БОЛГОХ