Amazon Echo яригчаа хямдруулжээ

Технологийн цаг

Хичээлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Amazon компани Kindle, Echo, Fire зэрэг гол эрэлттэй бүтээгдэхүүнээ хямдрууллаа. Kindle бол цахим ном унших таблет. Echo нь тус компанийн саяхан гаргасан зөөврийн чанга яригч юм. Харин Fire бол таблет.

Энгийн зургаан инчийн хэмжээтэй Kindle болон Paperwhite загвар тус тус 20 ам.доллараар хямдарч 60, 100 ам.доллар болжээ.

Хүүхдүүдэд зориулсан Fire Kids загвар 8GB-ын багтаамжтай нь 70, 16GB нь 80 ам.доллар болж хямдарсан. Fire Kids эцэг, эхийнхээ iPad-ыг булаацалддаг хүүхдүүдэд тохиромжтойг Business Insider онцоллоо. Олон хүний хүсэн хүлээж байгаа Echo Tap чанга яригч 115 ам.доллар болсон байна. Энэ нь Amazon Echo яригчийн зөөврийн, авсаархан хувилбар юм. Echo Tap Bluetooth-ээр гар утастай холбогдож, дуу хоолой танин, дараагийн болон өмнөх дууг тоглуулах, ухраах, зогсоох зэрэг үйлдэл гүйцэтгэдэг. Та эдгээр бүтээгдэхүүнийг авах бол amazon. com сайтад хандаарай. Дашрамд сонирхуулахад, хүргэлт үнэгүй.


САНАЛ БОЛГОХ