Их Британийн интернэт урсгалыг хэвийн байлгахыг хүслээ
Мэдээ
Их Британи Европын холбооноос гарахаар шийдсэн нь тус улсыг зорих интернэтийн урсгалд нөлөөлж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор салбарын компаниуд датаны урсгалыг хэвийн байлгахыг холбогдох албанаас хүслээ. Европын холбооны орнуудад амьдарч буй иргэд интернэтээр худалдан авалт хийхэд зээлийн картын мэдээлэл, байршил зэрэг өгөгдөл ихэнхдээ Их Британи дахь дата төвүүдэд хадгалагддаг. “Vodafone”, “IBM” зэрэг 900 компанийг төлөөлдөг “Tech UK”-ийн мэдэгдсэнээр Их Британид 500 дата төв байгаа нь Европын хамгийн их өгөгдөл төвлөрсөн дөрвөн улсын нийт өгөгдлийн 43 хувийг хангадаг ажээ. Эдгээр төв нь Их Британийн эдийн засгийн 80 хувийг хангадаг үйлчилгээний салбарыг дэмждэг байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй