“Tsinghua” их сургуульд элсэхийг хүсвэл усанд сэлж чаддаг байх ёстой

Мэдээ

"Дорнын Harvard" гэгддэг БНХАУ-ын “Tsinghua” их сургууль элсэлтийн журамдаа хачирхалтай өөрчлөлт оруулсан байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид, их сургуульд элсэхээсээ өмнө амжиж усанд сэлж сурах ёстой болжээ. Энэ нь шинэ оюутнуудын эрүүл мэндийг дээшлүүлээд зогсохгүй, ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. “Tsinghua” их сургууль элсэн сурагчдыг заавал сэлж чаддаг байх ёстой гэсэн шаардлагыг анх удаа нэвтрүүлж байгаа юм биш ажээ. Өмнө нь 1919 онд ийм шаардлагыг тухайн үеийн удирдлагууд тавьж байсан ч сургуулийн нэр хүнд өсөж байснаас болон Бээжинд усан сан байгаагүйгээс энэ шаардлагыг хасаж байжээ.

Ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд шинэ оюутнууд хамгийн багадаа 50 метр зайд өөрийн хүссэн сэлэлтийн төрлөөр сэлж, “Tshinghua” их сургуулийн шаардлагыг хангаж байгаагаа сургуулийн элсэлтийн комисст батлах шаардлагатай болох юм байна.



САНАЛ БОЛГОХ