"Хайрын хот"-ын цоожнуудыг дуудлагаар худалдана
Парисыг "Хайрын хот" гэдэг ч бас нөгөө талаас "Хайрын цоожны хот" ч гэж хэлж болохоор байна. Францын нийслэл дэх бараг бүх л гүүрэн дээр нэрээ бичсэн цоожнуудыг өлгөдөг уламжлал дэлгэрээд байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд дэлхийн бусад хотуудад ч түгээмэл болжээ. Хайраа баталгаажуулан түгжиж орхисон цоожнууд тухайн цаг мөчийн илэрхийлэл болдог аж.
Харин хамгийн их цоожтой гэгдэх Парисын Пон дез Арт (Pont des Arts) гүүр цоожоо дийлэхгүй нурах эрсдэлтэй болсон учраас өнгөрсөн жил цоожнуудыг буулгаж эхэлсэн юм. Пон дез Арт-аас буулгасан цоожнуудыг ирэх онд дуудлага худалдаагаар борлуулж, ойролцоогоор 100 мянган евро буюу 107 мянган ам.доллар цуглуулна гэж Парис хотын даргын тэргүүн орлогч Бруно Жуллиард мэдэгдлээ.
Цоожнуудыг зарж олсон орлогыг Дүрвэгсдийг дэмжих санд хандивлах юм байна. Зарагдалгүй үлдсэн цоожнуудыг хайлуулж, хайлшийг нь мөн зарахаар болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй