Иракчууд "Хамгийн найрсаг" ард түмэн

Мэдээ

Танихгүй хүнд хамгийн найрсаг ханддаг иргэдтэй улсуудын жагсаалтыг Ирак тэргүүлсэн байна. “CAF World Giving Index”-ийн дагуу дэлхийн хамгийн өгөөмөр, найрсаг 10 улсын дөрөв нь "Хамгийн эмзэг" улсын жагсаалтад дээгүүр бичигдэх улс байгааг Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт байгууллага онцолжээ. Өөрсдөд нь хамгийн найрсаг хандсан иргэдийн тухай судалгаанд оролцсон хүмүүс 81 хувийн эерэг үнэлгээгээр иракчуудыг "Хамгийн найрсаг" гэж тодорхойлсон бол түүний араас 79 хувиар Ливи, 78 хувиар Кувейт, 77 хувиар Сомали улс бичигдсэн байна.

Харин монголчуудын хувьд энэхүү жагсаалтад 44 хувийн үнэлгээтэйгээр 27 дугаар байрт Уганда, Сингапуртай зэрэгцэн бичигджээ.




САНАЛ БОЛГОХ