"Жестокая любовь"-ийг хулгайлсан уу
ОХУ-ын дуучин Филипп Киркоровийн дуулдаг "Жестокая любовь" дууг мэдэхгүй хүн байхгүй гэхэд болно. Харин Францын дуучин Дидер Мароунигийн дуунаас хуулбарласан гэж Филипп Киркоровийг шүүхэд өгсөн хэрэг гарсан байна. Энэ лхагва гарагт Филипп Киркоров франц дуучныг өөрөөс нь нэг сая евро нэхэмжилсэн гэж мэдэгдсэний дараа Дидер Мароуниг өмгөөлөгчийнх нь хамтаар Москвагийн банканд байхад нь цагдаагийнхан саатуулжээ.
Филипп Киркоров болон түүний өмгөөлөгч үүнтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдээд ОХУ-ын хууль хамгаалах байгууллага энэ асуудалд оролцож байгаад талархлаа илэрхийлжээ. Цагдаагийн хэлтэст нэг шөнийг өнгөрүүлсэн Францын дуучин Дидер Мароуни хэвлэлийн хурал хийж, өөрийг нь саатуулахад гар бие оролцсон хүмүүсийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй