Хонгконгийн төв дүүрэгт байрлах автомашины давхар зогсоолыг дуудлагаар худалдана

Мэдээ

Хонгконгийн Засаг захиргаа сүүлийн 20 жилд анх удаа хотын төв дүүрэгт арилжааны зорилгоор газар худалдахаар болжээ. Одоогоор төв хэсгийн буюу Central дүүргийн Murray Road гудамжинд байрлах автомашины давхар зогсоолын 2880 ам метр талбайтай барилгыг газрынх нь хамт дуудлага худалдаагаар арилжих юм байна. Үл хөдлөх хөрөнгийн “Colliers International” компани уг объектыг 15.8-17 тэрбум хонгконг доллар буюу 2.2 тэрбум ам.доллараар үнэлжээ. “Bank of China”-ийн төв байр болон тэрбумтан Ли Кашины эзэмшдэг “Cheung Kong Center”-ийн ойролцоо байрлах уг объектыг худалдсанаар Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оффисын үнэ өөрчлөгдөнө гэж ажиглагчид харж байна.




САНАЛ БОЛГОХ