Марк Цукерберг 95 сая ам.долларын үнэлгээтэй хувьцаагаа сайн үйлсэд зориулахаар худалдав
Мэдээ
“Facebook” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Марк Цукерберг буяны үйлсэд зарцуулахаар компанийнхаа 95 сая ам.долларын үнэлгээтэй хувьцааг арилжааллаа. Максима охиноо төрсний дараа Цукерберг болон түүний гэргий Присилла Чан нар "Гэр бүлийнхээ хөрөнгийн 99 хувийг сайн үйлсэд хандивлана" гэж мэдэгдээд байсан юм. 95 сая ам.долларын үнэ бүхий 760 мянган ширхэг хувьцааг "Chan Zuckerberg Initiative Holdings" болон "Chan Zuckerberg Foundation"-ийн нэрийн өмнөөс худалдсан байна. Хувьцааны нэг бүрийн ханш нь 122.85-124.31 ам.долларын хооронд тогтжээ. Энэ нь тэдний байгуулсан сангийн хувьд буяны үйлсийн төлөөх эхний алхам болж байгаа аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй