Диана гүнжийн гоёлын даашинзнуудын үзэсгэлэн нээгдлээ

Мэдээ

Их Британийн Диана гүнжийн гоёлын даашинзнуудын үзэсгэлэнг Лондон хотноо олон нийтэд дэлгэжээ. 20 жилийн өмнө түүний даашинзны сонголт хувцас загварын шинэ трендийг тодорхойлж байсан юм. Ийнхүү олон нийт анх удаа түүний гоёлыг ойроос харах боломжтой болж байна. Диана гүнжийг нас барахаас хоёр сарын өмнө буюу 1997 оны зургаадугаар сард түүний 79 ширхэг коктэйл болон үдшийн даашинзны цуглуулгыг дуудлага худалдаагаар зарж байсан аж. Эдгээрээс 25-ыг нь энэхүү үзэсгэлэнд зориулан цуглуулжээ. Үзэсгэлэн хоёр жилийн турш үргэлжлэх юм байна. Диана гүнжийн даашинзнуудаас хамгийн алдартай нь АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд Цагаан ордонд болсон хүлээн авалтын үеэр жүжигчин Жон Траволтатай бүжиглэхдээ өмссөн задгай мөртэй, хар хөх өнгийн хилэн үдшийн даашинз юм. Энэхүү даашинз 222 мянга 500 ам.долларын үнэ хүрч байсан ажээ.



САНАЛ БОЛГОХ