Цэцэрлэгийн хүүхдийн багтаамж 6100 гаруйгаар нэмэгджээ

Мэдээ

Шинэ хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ. Ингэснээр төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн орон тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу цэцэрлэгийн хүчин чадал нийт 6115 хүүхдээр нэмэгдэх тооцооллыг БСШУСЯ-ны ажлын хэсэг танилцууллаа. Сургуулийн өмнөх болон ЕБС-д 2015-2016 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт нийт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 75.7 хувь нь төрийн өмчийн, 24.3 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдсан байна.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 22 буюу энэ даваа гаригаас эхлэн наймдугаар сарын 26 хүртэл зохион байгуулна. Харин бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа энэ сарын 26-нд сугалаа явуулах аж. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм. Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ. Тиймээс хувийн цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна.



САНАЛ БОЛГОХ